Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-01
Хүний ертөнцийг дурандахсан


Ариун хэвлийд тань

Эргээд нэг бүрэлдэхсэн

Аавыхаа бас таныхаа

Амгалан дуу хоолойг сонсохсон

          Уураг ханхлах энгэр өөд тань

          Баяр түгээн тийрэхсэн

          Ураг нэгэн амь хэвээр

          Нам намуухан нойрсохсон

Ижий хайр таны

Судасны цохилтонд бүжихсэн

Эцэг бурхан таны

Зүрх сэтгэлээр амьсгалахсан

          Ариун бүлээхэн орчилд

          Цэв цэнхрээрээ тоглохсон

          Аав ээжийхээ хайраар

          Өөртөө өлгий эсгэхсэн

Хэнч мэдрээгүй

Халуун тэр оршилоос

Хэрмэн цавтай

Хүний ертөнцийг дурандахсан

           Хөөрөн баясан чих тавих

          Ах эгчийхээ хүлээлтийг

          Хүрч очиж болохгүй

Ижийнхээ хэвлийнээс сонсохсон   

2011-04-21


Бичсэн: ulaankaa | цаг: 00:54 | Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: