Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-20
Чишш чимээгүй
Чишш чимээгүй
Зүрх минь цохилоод эхэллээ
Амьсгалж эхэлсэн цагаас хойш
Атгахан энэ улаан нар
Анх удаагаа цохиллоо
      Чишш чимээгүй
     Зүрх минь уйлаад эхэллээ
     Зүсийг чинь харсанаас хойш
     Зүсрээ бороо шиг
     Энэ цагаан ус
     Анх удаагаа дэвэрлээ
Чишш чимээгүй
Сэтгэл минь яриад эхэллээ
Сэрж мэдэрсэн цагаас хойш
Сэмэрч ханадаггүй
Энэ азгүй аялгуу
Анх удаагаа эшгиглэлээ
     Чишш чимээгүй      
     Чи надад ийм нэгэн
     Шинэ амьдрал бэлэглэсэнээ
Анзаараач
    

   
     

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax