Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-21
Буруутгахгүй

Нүүрэн дээр минь
Хуурамчаар тодордоггүй
Инээмсэглэлээ би буруутгахгүй
     Нүгэл хилэнцийг
     Нүцгэртэл ширтсэн
     Нүдээ би буруутгахгүй
Жаргалыг эрэн
Зовлонг туучдаг
Сэтгэлээ би буруутгахгүй
     Жагсааж байгаад
     Сонгож болдоггүй
     Хүслээ би буруутгахгүй
Төрсөнөө мэдэх авч
Үхэхээ мэдэж болдоггүй
Бодлоо би буруутгахгүй
     Дурлалд олздогдоод
     Хайранд сохордог
     Зүрхээ би буруутгахгүй
 Төөрөг тавилангаа
 Өөрийнхөөрөө зохиодог
 Тусгаар үзлээ би буруутгахгүй
     Амьдрал чиний өмнө
     Азанд итгэж
     Эзэнд баригддагүй
     Өөрийгөө би буруутгахг
үй
Амьдрал чиний өмнө
Юугаа ч би буруутгахгүй



Сэтгэгдэл:


kkk. bayarlalaa ma nz
Бичсэн: ulaankaa цаг: 16:48, 2011-10-28 | Холбоос | |


nz ni chinii shulgiin ulaan fen bolson shuu, amjilt and min! алга ташилт
Бичсэн: baadka цаг: 12:58, 2011-10-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax