Дарс биш нарны тоосыг шимэн алхалсан чинь...

Дув дугариг улаан нар өнөөдөр элч гэрлээ харамгүй хайрлаж байна.
Үүргэлтэл бурхдэг үүлний ч ач юм уу.
Өнөөдөр ямар сайхан зан нь хөдөлсөн юм бүү мэд дээрх тэнгэрээр минь нэг тархсангүй.
Мансууртал бүрхдэг манан ч бас өнөөдөр алга аа.
Нарнаас бусад нь хэлцэж тохироод хэн нэгэнтэй болзож байгаа бололтой.
Саймширдаггүй салхи авгай бас өнөөдөр айлчилж байна.
Нар салхи хоёр болзхоороо надад нэг л баяр жаргал өгөөд байдаг юм.
Дурлачихлаа гэж өөртөө хашгирч чаддаг мөртлөө
Дуусчихна шүү гэж өөртөө итгүүлж чаддаггүй яваад л байгаа.
Дутуу хүртчихлээ гэж шунаж үзээгүй мөртлөө
Дуугаа татаж мэддэггүй тэнэгүүдийн үгэнд автаад ч байх шиг
Яахав дээ орчлонгийн нэгэн сайхан өдөр
Онгорхой хаалгаар орлоо гарлаа бас дахин орж гарлаа
Нарны шилээр нүдээ хааж гараа халааслаад янжуур биш салхи сорон,
Дарс биш нарны тоосыг шимэн алхалсан чинь амьдралын нэгэн гайхам амтыг амтаал амжлаа
Сайхан байна өө. Санчиган дахь буурал нь цагаан болох гээд хүлээж байгаа ээжийн минь сэтгэл шиг цав цагаахан өдөр байлаа.
Ингэхэд нээрээ эх орны минь тэнгэр доор юу болж байгаа бол
"Элээ хэрээ галуунууд" нь уутлагдаж барагддүй мөнгө шиг харагддаг ордон хэмээх хэлэнцэт байшиндаа хэрэлдэх нэг нь хэрэлдээд эргэлдэх нь эргэлдээд л байж байгаа байх даа.
Элэг нэгт эжий аав, эрх танхи үр хүүхэд, хүмсүүд минь амьдрал дундаа тонгочоод, л алдаа оноондоо орооцолдоод, л аяга таваг шажигнуулаал, ая таваа харцгаагаал амьдарч өгч байгаа байх даа.
За за өдөр дуусах хараахан болоогүй байна
Өөрөөсөө үнэнийг нэхэж худалыг шүүх хугацаа байгаа л юм байна
Өөрөө өөрийхөөрөө байж өр зүрхэндээ гайхамшигт хүн ухааны хөеөг хураахын хүснэ.
Өнгө мөнгө шиг ХАРАГДАЖ өөр дээрээ нүгэлийн нүдийг татаж наамааргүй байна
Шуналын нүдээр биш сэтгэлийн үнэнээр зүрхээ баясгаж ганц олдох амьдралаа үнэ цэнэтэй өнгөрөөмөөр байна .
Бичсэн: ulaankaa | цаг: 16:54 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих