Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-11-11
Нилээд гажигтай...
Нилээд гажигтай
Нийгмийн тогтолцоонд
     Автах би дургүй
Учир нь би
Гитлерийн үеийн
Хэнээрхэл биш

Нийтээрээ мансуурдаг
Ухамрсын шоглоомд
     Оролцох би дургүй
Учир нь би
Урдаа хууль барьдаг
Хуурамч төр биш

Ижилсэн тэнэгтдэг
Зиндаархлын тоглоомд
     Итгэх би дургүй
Учир нь би
Өөрийх нь үгээр өөрийг нь баясгадаг
Үглээ тоть биш

Мухардаж байж аньдаг
Мөхлийн төгсгөлийг
     Харах би дургүй

Учир нь амьддардаг
Бөөрөнхий юм маань
Яг ийм болохоор
Үргэлж энд хүрээд л би
Хэлэх үггүй болдог

     


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax