Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-12-31
Өнөөдөр чиний сүүлчийн өдөр
Өнөөдөр чиний сүүлчийн өдөр
Өвөл хавар намар зун гэсэн
Өглөгч бас харамч
Дөрвөн богцтойгоо чи ирсэн
     Чиний богцыг нэрэлхэлгүй би ухсан
     Чихэр биш Аз жаргал мөрөөдлөө эрсэн
     Амаа үдэж цоож чи зүүгээгүй ээ
     Атга атгаар харамгүй надад бэлэглэсэн
Өөрийнхөө амьдралын түүхийн хуудсанд
Чамтай би хамт бичигдэнэ
Өөр нэгний аль нэг дурсамжид
Би чамтай хамт үдэгдэнэ
     Чи бид хоёр бие биенээ
     Гацуурын чимэглэл шиг гоёсон
     Чиний өгсөн инээд баяслаар
     Ээждээ би хайр нэхэж өгсөн
Нулимас бас алдаагаа би
Халаасанд чинь дайхыг хүссэн
Нүүрээ буруулаад явалгүй
Чи надад за гэж хэлсэн

     Өнөөдөр чиний сүүлчийн өдөр

     Өвөр дээрээс минь чи 
     Миний гунигийг уутлаад тун завгүй
     Өөрийн чинь богцноос би
     Сүүлчийн баяслаа эрээд тун завгүй
Шинэ он хаалга тогшхоор
Чи бид хоёр үдэлтийн хундагаа тулгана
Тэр болтол нэг өдөр дутуу байна
Тэг цаг болтол хоёулаа жаргал зовлонгоо солилцъё


Сэтгэгдэл:


terguun.1221
ih saihan bichij mash goe shuleg bna amjilt amjilt amjilt алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин (зочин) цаг: 01:07, 2011-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax