Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-01
Ядарсан нэгэн борооны дусал...

Хүрэмний минь захан дээр

Хуучин жилүүдийн үлдэгдэл

Ядарсан нэгэн борооны дусал уналаа

Тэр хавар бүрт хэзээ ч шинээр тасардаггүй

Яагаад гэвэл цас болон царцаж үзээгүй болхоор

 

Төгөлдөр хуурын хуучин товчин дээр

Үзэсгэлэнт хуруунууд ядрахаа мэдэхгүй бүжинэ

Яагаад гэвэл тэр сүүлчийн цас

Анхны бороо болон хувирахыг

Харсан болхоор тэр

 

Өчигдөр тэндээс чичрэн чичирсээр

Өдөө унахыг мэдэхийг ч хүсэлгүй

Дэвсээр ирсэн нүүдлийн шувууд

Өнөөдөр буцахаа зэхээд

Хуучин борооны дуслыг

Жигүүрээсээ сэгсчин үүрэглэн зогсоно

 

Зүрхний минь гитар

Хөггүй болоод хуучирчихсан

Зөвхөн хөглөгдөн сүүлчийн цасанд

Үдэлтийн дууллыг тоглож өгөх гээд

Анхны бороог хүлээн мөн л үүрэглэн байгаа

 

Хуучин хүрэмний минь захан дээр

Одод үзэгддэгүй тэр тэнгэрээс

Гунигийн аязыг үүрсээр унасан

Хөгшин борооны дусал чамд би

Анхны цасны блюзыг аялаж өгье

 

Яагаад гэвэл

Хүрэм минь шинэхэн байхад

Сүүлчийн цас яг л чам шиг

Захан дээр минь бууж байсан юм


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax