Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-23
Би бурхан бүтээлээ


Сэтгэл дотроо би

Нэгэн бурхан бүтээлээ

Сэмээрхэн бусдаас нууцлан

Удаан урлалаа

      Нүд минь надад

      Дүрийг нь бүтээхэд туслалаа

      Зүрх минь надад

      Сэтгэлийг нь сийлэхэд зөвлөлөө

Нулимсаа исгэж байгаад

Цусыг нь бүлээрүүллээ

Нэг ч өдөр алгасалгүй бодож

Зүрхийг нь цохилууллаа

      Хаа ч явсан хамтдаа гэж төсөөлөн

      Гишгэх газрыг нь оллоо

      Хайртай гэж мөнхөд шивнэсээр

      Дурлалын сэрлийг нь амилуулаа

Сэвгүй ариун анхны хайр минь

Надад онгод хайрласан болхоор

Сэтгэл дотроо би

Нэгэн бурхан бүтээлээ

                           2007.10 сар


Сэтгэгдэл:


Баярлалаа
Бичсэн: ulaankaa цаг: 20:19, 2012-03-02 | Холбоос | |


алга ташилт гоё шүү тэврэлт
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна цаг: 14:52, 2012-02-28 | Холбоос | |


Сайхан шүлэг байна
Бичсэн: Чойрын Хүү цаг: 14:30, 2012-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax