Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-04-26
Болжморын үүр шиг хэвлүүхэн амьдрал минь
     Өөлөөд байх юм алга аа. Өөгүй гэдгээрээ алдартай өндөг хүртэл дотроо шартай байдаг биз дээ. Уйлж инээж чаддаг хүний амьдрал цаас шиг цагаан байна гэж юу байхав дээ. Болжморын өндөг шиг олон өнгөтэй, үүр шиг хэвлүүхэн өдөр хоногтой болзон өнгөрөөсөөр л...
     Зүүд шиг зэрэглээ шиг үлгэр шиг мөрөөдлүүд зүүдэнд хүртэл ирээд оршин тогтночихсон. Аятайхан ч юм шиг. Амьдралаас тасархай бодолтой байлаа гээд хэн л намайг буруутгав гэж. Тэрний ачаар тэнэг хүний бухимдалтай төстэй, ухаантай хүний инээднээс шаал өөр тийм зүйлсийг бичээд байдаг юм. Ганцаардхаараа бүүр ч ихийг сараачина. Гашуун дарс шиг ярвайж ганцаардал бухимдлаа шимээд тэгээд дараа нь тэнгэрт хөвөх шиг тайвширна. 
     Хэн нэгнээс эрж хайгаад олж амталж чаддаггүй нэг тийм аялгуу шиг мэдрэмжийг өр зүрхээ ухаж төнхөж уйлуулж согтоож шаналгаж байгаад өөрөөсөө гаргаад ирж чаддаг болоод байгаа юм. Эхэндээ ганцаардалтайгаа эвлэрчихжээ гэж өөрийгөө гоочилдог байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам ажаад байхнээ үгүй ч юм шиг. Өөрийхөө ертөнцийн үүдийг арай гэж олсон минь энэ байж. 
     Өөлөөд байх юм алга аа энэ дулаахан өдрүүдийг. Өөртэйгээ болзсон цаг хугацааныхаа дурсамжийг өнгөөр жаахан будаад дэвтэртээ шигтгээд л. Сэтгэл тэр хэрээр намрын навчис шиг хатаж хийсээд л, хөнгөрөөд л...

     


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax