Би тэнгэр гэдэг амрагтай
Би тэнгэр гэдэг амрагтай
Тэр үргэлж үүлээр
Уран зураг зурдаг
Болзооныхоо товыг тэр надад
Салхиар дамжуулж хэлдэг
Бороо гэдэг хөшиг
Бидний учирлаар нээгддэг
Хардхаараа тэр хатуу
Хар биш гал шиг өнгөтэй
Аянга цахилуулж
Намайг хармалдаг
Би тэнгэр гэдэг амрагтай
Тэр удахгүй надад
Цас гэдэг бэлэг өгнө
Бичсэн: ulaankaa | цаг: 09:31 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
bayarlalaa Choiriin huu
Үнэхээр гайхалтай. Илүү ихийг бичээрэй. Чи авъяастай юм
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 16:59, 2012-08-21 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих