Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-09-06
солиорол
- амьдрал аа би ингэхэд хэн юм бэ?
- чи юу? чи бол цонхон дээр туссан нар
- нар аа? яагаад нар гэж?
- яагаад уу? яагаад гэвэл би өөрөө цонх. Надаар дамжуулж хүмүүс бүхнийг хардаг. Харин хүмүүс надад ямар хөшиг татах нь, намайг арчих үгүй нь, бас намайг хагалах үгүй нь тэдний дур
- тэгвэл би яагаад нар гэж?
- яагаад гэвэл би чамайг яг л нар шиг үргэлж над дээр зөөлөн тусч намайг гэрэлтүүлж бас намайг битгий хагалаасай гэж хүсч байна
- тэгвэл амьдрал аа чи надаар тэжээгддэг байх нь ээ
- тийм ээ чи бид хоёр чамайг төрсөн өдөр хуримласан хосууд шүү дээ
- тэгвэл амьдрал аа би яагаад өнөөдөр ганцаардаад байгаа юм бэ?
- яагаад гэдгийг чи өөрөөсөө асуу?
- би би би... би хэн гэдгээ мэднэ харин би юу гэдгээ ерөөсөө мэддэггүй.................?

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax