Чиний чимээг санасаар...
Амьдрал тэр чигээрээ дуу чэмээгээр дүүрэн. Таньдаг танидаггүй мэддэг мэддэггүй олон дуу чимээ. Миний яг одоо хамгийн их хүсэж байгаа чимээ бол Цасны чимээ. Өвлийн шөнө сар битүүхэн хүрээлээд л...Өглөө болход нар чимээ сураггүй...харин хөвсгөр цагаахан цасан яг л хүүхэд насны минь цагийн үнэрийг өөртөө тээсээр намайг угтдагсан.
тиймээ би тэр л үнэрт маш их дуртай. Яг одоо би харьд оршин байна. энд ямар ч үнэр алга. цасны ч нарны ч....
Сэтгэл минь шимширнэ...тиймээ үнэнээсээ. Санаж ганихарсан чимээ....бас хүсэж хүлээн тарчилсан чимээ өөрийн минь үнэн зүрхний үнэртэй холилдон цонхигор энэ л орчлонг угаан улангасна. Одоо миний өлгий газар чив чимээгүйгээр цав цагаахан цас унаж байгаа. миний гишгэсэн буруу зөв мөрийг минь далдлан цагаан сэтгэлтэй цагаахан цас унаж байгаа. Атаархаж байна би..
.Ариухан цасны үнэрт согтон бээрэн зогсоо эх орон элэг нэгтэй хүн бүрт атаархана. Тиймээ цасхан минь чиний цагаахан чимээ бүрт би хайртай. Чиний Чивчирсэн жаварт би мансууран цэнгэхийг хүсэж байна. Угаартан манантсаар уйдаж байна. Чи агуу тэнгэрлиг учираас миний орчинд ирэхгүйгээс хойш өлгийд чинь дагжиж өссөн болхоороо өөрөө би удахгүй өлмийд тань сөгдөж очъё оо агуа эх орон минь.

Бичсэн: ulaankaa | цаг: 20:58 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих