Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-11-15
Хөхөө хаачдагийг мартчихсан

Намар намрын сүүлч яг л

Хаврын эхлэл шиг байхад

Нарны цацрагийг шүүрэх гэж оролддог

Би дэндүү цагаахан байж

          Өвөл зуны хооронд

          Хөхөө хаачдагийг мартчихсан

Өнөөдрийн энэ амьдралдаа

Би дэндүү шөнө шиг болчихож

Өөрөөсөө урт түмэн хүслийг

Нүцгэн биенээсээ нэхээд

Өргөл барьцтай бодол санаандаа

Би дэндүү үрэлгэн ханднам

 

          Нялхын сэвлэгээс минь

          Ширхэг ч үс одоо үлдээгүй

          Нярайн төрхөөс минь

          Үнэр ч үгүй юу ч үгүй

Хонгорхон даахьны минь зөөлөн

Аавтай минь хамт ууланд заларсан

Хонгондоо хөхтэй бяцхан дүрс минь

Ээжийн минь энгэрт л хадгалагдан байгаа

 

          Өөртөө гологдсон заяа минь

          Бүсгүй юм гэнэ би мэдэрсэнгүй

          Өрөөлд тоогдсон төрх минь

Хөөрхөн юм гэнэ надад таалагдсагүй

Хар цагаан хилэнтэй

Мянга мянган нүгэлт нүднээс

Хагацаж чадаагүй худал инээмсэглэлээ

Гоочилном бас үзэн яднам

          Даахгүй гэж үглэдэггүй ч хатуухан үгтэй

          Далан дээрээ үүрч эрхлүүлдэг ч

          Өөрөөр минь намайг ноороглочихдог

          Ертөнц дэлхий л хамгийн шударга мэт санагднам

                                                                                                                         2012-10-26 Бээжин


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax