Бусдын эерэг амьдралаар тэнэж яваад анзаарсангүй
Зүрх сэтгэл галд өмрөөд хайлах мэт тийм мэдрэмж яг одоо төрөөд байна. Яагаад гэдгийг мэдэхгүй мөртлөө ямар замаар явж тэр галд хүрснээ их тод санаад байх юм.
Тоо нэгээсээ зуу хүртэл өгсдөг бол харин миний ертөнцөд бүх зүйл эсрэг зүгт эргэлдэхийн. Шинэ өдөр нар мандаж эхэлдэг бол харин надад нар жаргах, үдшийн бүрэнхийгээс өдөр эхэлж, үг төрж өөрийхөөрөө орших эрх чөлөөт цаг мөчтэйгээ учирч миний

л амьдрал эхлээд байх шиг санагдана.
Хүмүүс намайг гутранги гэдэг харин би өөрийгөө үргэлж шатаж явдаг гал шиг л гэж боддог. Магадгүй тэр гал дүрэлзэн шатаад дуусах үед нь би хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлээд байдаг байх. Яг дүрэлзэх үедээ өөрийхөө эсрэг ертөнцдөө ганцаархнаа галзуураад өрөөл бусдыг анзаардаггүй юм байна гэж өөрөө өөрийгөө дүгнэв.
Харин одоо эсрэг ертөнцийн галдаа зүрх сэтгэлээ өмрүүлээд хайлуулчихлаа. Бусдын зүй зохицолт эерэг амьдралаар тэнэж яваад үүнийг анзаарсангүй.

Бичсэн: ulaankaa | цаг: 23:05 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих