Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-04-22
Хамт алхаач надтай

Нар гарч байна

Илч  гэрэл нь халуухан бас дулаахан

Гэхдээ

Ганцаараа болхоор хайлчих гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа илч гэрлээ хуваалцая

 

Үдэш болж байна

Өнгө гэгээ солигдоод уярмаар

Гэхдээ

Ганцаараа болхоор жиндэх гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа жихүүн жаврыг үргээе

 

Сар гарч байна

Саруулхан туяа татаад үзэсгэлэнтэй

Гэхдээ

Ганцаараа болхоор сүүдрээсээ цочоод байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа сарны гэрлээр наадая

 

Өглөө болж байна

Шувуу жиргээд инээмээр

Гэхдээ

Ганцаараа болхоор шувуудад атаархах юм

Хамт алхаач надтай

Хамтдаа маргаашийн тухай ярилцая

 


Сэтгэгдэл:


Bodol daguulsan shuleg baina. bayrlalaa.
Бичсэн: Munkhtogtokh цаг: 13:16, 2013-04-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax