Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-08-28
Хоосон

Саяхан нэг найз маань хоосоны тухай ярьж байсан юм. тэр үед би төсөөлж байсан. Хоосон гэж чухам юу болохыг. Энэ бол миний хамгийн сайн мэдэх зүйл. Тэр мэдрэмж маань маш сайн хөгжсөн. Тиймээ хоосоныг мэдэрч байна. Өөрийгөө маш сайн мэдэж байгаа мөртлөө таниж чадахгүй байгаа тийм хоосон. Зүрх минь хоосон. Зүүд минь ч эзэнгүй. Хайртай дотны хүмүүс маань ч намайг сэтгэл зүрхгүй хоосон болохыг хэлж зэмлэх. Хаяа өөрийгөө хүн биш юу ч бишээр төсөөлөх тийм хоосоныг мэдэрч байна. Миний хоосоны тухай хэн ч бодож, надтай ярилцаж ойлгож чадахгүй байгаа болхоор ганцаардлыг мэдрэх тийм хоосон. Миний хүсэл, миний хийхийн хүсэж байгаа зүйл бусдаас өөр, хэн ч ойлгохгүй тийм хоосон. Өөр шигээ бодол санааг олж чадахгүй тийм хоосон. Хоосонд живчихсэн өөрөөсөө залхаж байна.


Сэтгэгдэл:


Өгч чаддаг хүн хэзээд авдаг гэдэг байх аа. Магадгүй хэзээ нэг цагт авна гэж бодохгүйгээр өгөөд үз л дээ. Хэн нэг найзыгаа, гэр бүлийнхнээ, хайртай хүнээ зүгээр л халамжил. Жаахан сэтгэл гундуу яваа нэг найздаа нүдийг гялалзтал, нүдийг нь сэргэтэл сайхан урам өгөөд үз л дээ /Дашбалбарын шүлэг шууд л бууж байна, ямар гоё шүлэг вээ тээ?/.
Би лав бусдад урам өгч сэргээж, хурцлах дуртай, дараа нь гарах үр дагавар нь сайн сайхан байвал бүр ч их баярлана. Энгийнээрээ л энэ шүү дээ. Намайг гэхдээ бас нэг хэнхэг амьтан байна гэж битий бодоорой, энэ зүгээр л хувь хүний нэгээхэн хэсэг нь л явж байна. Намайг мэдэх нэг нь мэднэ, хүндэлдэг цөөхөн хэд бас байна, тэгээл болоо ш д, бүгд намайг ойлгодог, сайн сайхан хүүхэн гэж бодох алба байхгүй. Хэдэн хүн бас намайг хогийн хүүхэн гэж ярьж явдагийг ч мэднэ. Хэнд хамаа байна аа? Ямар ч байсан ядарч хэвтэрт орсон нэгнийхээ баас шээсийг нь хээвнэг зөөгөөд өгөх сэтгэл, хайр байна. Үүнээс илүү хэнд? юу? хэрэгтэй юм бэ?

Харин чамд юу байна? ингээл бодоход ...

Мэдээж хүн л юм хойно /ялангуяа эмэгтэй хүн/ алдана, гэнэдэнэ, урам хугарах асуудал зөндөө л гарна. Тэнд нь харин бүдэрч уначаад, шалбалсан хөлөө хараад уйлж суугаад, хүн ирэхийг хүлээгээд байж болохгүй. Харин өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм өө гээд гялс босч сурах хэрэгтэй.

хэхэ зааза баахан дэмий балай юм бичсэн бол ойлгохыг хичээгээрэй
Амжил хүсэе баярлах
Бичсэн: Zurai цаг: 17:42, 2013-09-03 | Холбоос | |


Санал нэг байна аа Zurai. даанч би хэтэрхий хулчгар юм. авч, өгч зүрхлэхгүй...
Бичсэн: ulaankaa цаг: 18:33, 2013-09-02 | Холбоос | |


Хоосонг дүүргэх нэг л зүйл бол Хайр байдаг. Хайрлаж дурлах, эсгүүл зүгээр л хайрлах. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлд чин сэтгэлээ нээ гэсэн үг л дээ.
Бичсэн: Zurai цаг: 13:33, 2013-08-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax