Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Амьдрал гэдэг гэнэ

бичсэн: ulaankaa, 2018-1-20, 12:57
Тэнгэр газрын дунд утаа суунаглаж
Намраас хаврын хооронд 
Нар бид хоёрыг холдуулна

Хоёр хөл минь 
Үүрийн гэгээ
Үдшийн бүрийн хооронд
Хотын халтиргаат замаар 
Жижиг жижиг алхамаар
Жигтэйхэн завгүй явна 

Хоёр гарын минь 
арван хурууд
Гар утас, ажлын дэвтэр
Гацаж бухимдуулдаг
Компьтерийг гар дээгүүр 
Гал авалцах мэт 
Дамжин Ээлжлэн өдөржин холхино

Нүд минь харин
Ууртай уургүй
Ухаантай увайгүй
Хүлцэнгүй, дээрэлхүү олон харцны өмнө
Хөл гар хоёрынхоо амрах жаахан агшинд
Халамцуу мэт сүүмгэрээр ядрангуй ширтэхэд..,
Өнөөх ам л
Робот шиг...,радио шиг, Эсвэл дуу хураагуур шиг
Ажлаа ярин зогсолтгүй цолгино

Энэ үзэгдлийг амьдрал ...

сэмэрхий зүрхтэй сэтгэлдээ үертэй

бичсэн: ulaankaa, 2017-12-22, 05:34
 Чамтай хамт тамхилж суухад
       ......яагаад ч юм чи надаас явах юм шиг айдас төрсөн
Чи надаас явсны дараа ганцаараа тамхилж суухад
       .....чи надруу ирэх юм шиг совин төрнө..,
Чи бороонд дуртай, бид хоёр борооноор учирсан,
        ....чи надад бороо шиг дурласан байх
Чи цас ороход дэргэд байгаагүй, одоо ч цас орсоор
       .....чи цасанд дургүй байх, тэгээд надаас явсан байх

дахин бороо ортол, дахин чи надад дурлатал, дахин хоёулаа хамт тамхилтал
Дахин сэмэрхий зүрхтэй, сэтгэлдээ үертэй би хичнээн удаан хатах вэ
...

Амьдрал урт бас богино

бичсэн: ulaankaa, 2017-12-19, 04:12
Аавын насалсан нас шиг
Амьдрал хэтэрхий богино юм 
Ээжээсээ хол өдрүүд шиг
Өдөр хоног дэндүү удаан юм 

Өглөө бүхэн нэгэн хэвийн 
Өнөөх нар ч бас нэг л зүгээсээ
Намайг гарч ирэхийг хүлээн
Намхан байшингийн дээгүүр тэгнэжээ

Бүрэнхий нөмрөх ахуйд
Бүрэнхийгээс зугатах мэт хэдэн хэрээ
Зэргэлдээх байшингийн дээвээр дээгүүр 
Бөртийн нисэн арилах нь 
Бүгчим өрөөндөө ганихран суугаа надад
Буцаж ирэх нь үл мэдэх чиний тухайгаас илүү ханьтай санагдана

Аавын насалсан 50 жил шиг
Амьдрал богинохон санагдахад
Алган дахь асаагуураа чулуудаад 
Аж төрөх гэж улам хурдан гүймээр
Ээжээс хол өнгөрөх санаашралт өдрүүд шиг
Амьдрал урт ...

Захидал бичиж сууна

бичсэн: ulaankaa, 2017-12-15, 12:44
 Түүнд би захидал бичиж сууна...

Эгнэгт бид адилхан мөнх оршихгүйн тухай
Эзэндээ хүрээгүй гомдол, нулимас болон урсаж дууссан тухай
Мөнх оршихгүйн учир, уучилж улам илүү хайрлаж буйн тухай

Маргааш хэмээх өдөр бүрт, 
Тэр хэмээх хүн бүхэнрүү
Илүү ихээр сэтгэл урсавч
Элэгдэж хэзээ ч дуусдаггүйн тухай...
энэ бүхний тухай 
Түүнд би захидал бичиж сууна

А.Б.171212

...

Амраг минь хоёулаа ярилцъя

бичсэн: ulaankaa, 2017-12-11, 05:44
 Алив хоёулаа ярилцъя
Аяга тагш юм дундаа сөгнөсөн ч яах вэ
Ор хөнжлийнхөө тухай хор үг биш
Одоо яг юу мэдэрч байгаагаа ярилцъя

Гадаа жавар алгуурхан нэмэгджээ
Гандмал хүрэмний минь цаана өвөл тарчилж
Зүрх минь харин цээжин дотор олон тоогоор цохилож
Зөвхөн чиний нүдийг харах гэж өчнөөн догдолсноо би яръя

Гэрийн гадаах нүцгэрч хөлдсөн моддын мөчир дээр 
Ганц навчис хатаж хорчийн чаргууцалдан үлдсэн тухай
Нүүрээ угаагаагүй хотын тэнэмэл хүн шиг
Улаанбаатарт утаа хэвтэж өнжиж буй тухай

За ер нь юуны ч тухай хамаагүй
Зүс таньдаггүй хүмүүс шиг хамгийн сүүлд хүйтнээр уулзахдаа
Зүрх зүрхнийхээ өмнүүр намрын жихүү...

Би дахин ганцаардахгүй

бичсэн: ulaankaa, 2017-11-4, 02:00
Нэг л өдөр би тэнд очино 
Нартай бас чамтайгаа хамт байна
Гараг ертөнцийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихоод
Гарын чинь чанга атгаад бөх гэгч нь унтана

Мэдэрч буй хайраа батлах гэж
Мөнхийн усыг би амлахгүй...харин
Үдшийн наранд  зовлонгоо хамтдаа дайж явуулчихаад
Өглөөний наранд жаргалаа хамтдаа хуваан уух гэж
Би тэнд очино 

Сарны туяа амаржсан модон тагтан дээр
Чамтайгаа л хамт маргаашийг зохион сууна
Харанхуйг анирдсан чи миний сэтгэлд согтон
Хаана байгаагаа мартаад зүрхэн дотор минь нойрсоно

Хоосон биш бүтэн сэтгэлтэй болчихоод
Хорвоогийн нэгэнтээх тэр газарт би
Чамайг анх харсан тэр харцаа асаагаад
Хайр...

Чи бидэн

бичсэн: ulaankaa, 2017-10-24, 03:50
Би чамруу мөлхөж ургасан мод
Чи тэнгэррүү сөрж ургасан мод


Хоёулаа хаана болзох вэ

бичсэн: ulaankaa, 2017-10-21, 02:30

Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ
Дан дээлтэй бүсгүй шиг манан намирсан намраар уу
Даль жигүүр нь цуцсан шувууд ирэх хавраар уу
Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ

Зүрхэндээ хадгалсан үгийг минь хэзээ чи сонсох вэ
Зүг бүр навчис ногоорсон нялхамсуу анхилам зунаар уу
Зөрөг зам дээр мөс гялайсан нүцгэн өвлөөр үү
Зүрхэндээ нуусан үгийг минь хэзээ чи сонсох вэ

Дахиад хоёулаа хаана болзох вэ
Явган салхины нөмөртэй, чийг царцсан моддын дор уу
Янжуурын утаа шиг суунаглах өтгөн кофены үнэрт үү
Бороо бүжиж шоргоолж гүйсэн цэцэрлэгийн сандал дээр үү
Бодол бодолоо хоорондоо сүлсэн хайр дурлалынхаа тойрогт уу
Дахиад хоёулаа х...

Хамт аваад яваасай

бичсэн: ulaankaa, 2017-10-8, 08:43
 Дахиад л шаналал, дахиад л ганцаардал. Итгэл, баяр хөөр, инээмсэглэл, бас хайр ...Бороотой хамт ирсэн, харин одоо навчтай хамт хатчихлаа. Магадгүй маргааш модноосоо тасраад хийсчихэж магадгүй...Харин би айж байна. Өнөөх л шаналал ганцаардалдаа буцаад норохвы гэхээс. Хүйтэн өвлийг эзэнтэй зүрхээ тээсээр, ганцаардлаа үүрэн өнөөх л замаараа ганцаараа алхан өнгөрөөх вий гэхээс. Энэ мэдрэмж, энэ шаналалд дахин живэх вий гэхээс айж байна. 
Сүүлчийн бороо, анхны цас, хөлөөр хөглөрөх навчис, ширүүн салхи...энэ шаналал гуниг ганцаардал хүлээлтийг минь хамт хийсгээд урсгаад аваад яваасай бил ээ....

Намар чи хэдэн настай вэ

бичсэн: ulaankaa, 2017-9-17, 05:34
Намар чи хэдэн настай вэ
Надтай адил гучин насандаа чи
Навчгүй, модгүй, салхигүй, бороогүй, уулгүй, усгүй
Ганцаараа гиеүрч суусан уу
Навчийг яагаад нар шиг өнгөтэй болгосон бэ


Тэнгэрээс нойтон цас унаж л байсан уу
Тэнд бас шувууд анх яаж жигүүрээ дэлгэсэн бэ

Хэрээг анх хэдэн настайдаа харсан бэ
Хэрээний хэлийг бас хэрхэн тайлж ойлгосон бэ
Навч хөглөрсөн ойн дунд
Хэрэм анх хэрхэн үүссэн бэ

Хүн гэдэг амьтан анх чамтай уулзаад
Хүний хэлээ зохиосон уу
Чиний салхинд тэд согтож байсан уу
Чимээгүй гуниглалыг чинь анх хэзээ мэдэрсэн бэ

Намар чи хэдэн настай вэ
Надтай хамт хэдэн удаа шаргалтах вэ
Цав цагаан үсийг минь ...
idiomatic-dormant