Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-02-07
Нүцгэн биеэрээ би нулимас болон урссан
10313827_830194487052869_1263045976046029865_n(1)
Уйлсан нүдээ чамд харуулахгүй гээд 
Нүдэн дээрээ нүд наагаад инээж очиход 
Чи анзаараагүй

Тэр инээмсэгллээ улаанаар будаад
Тэнгэрээс доохнуур нисээд дахин очиход
Чи огт таниагүй

Нисгэж чадсан биеэ тачаалаар бүрээд
Нимгэхэн цагаан даашинзийг 
Мөрөндөө тохоод өмнө чинь хөлбөрхөд
Чи бүр мартсан

Санааны чинь мухарт шатаа үлдээчихээд
Шалдан чигээрээ гараад явахад
Чаргууцалдсаар чи тэр шатаар бууж ирсэн

Уйлсан нүдээ чамаас нуухгүй гээд
Улайрсан дурлалдаа самуурсан чиний өмнө
Нүдийг минь анзаараагүй яг тэр эхлэл дээр
Нүцгэн биеэрээ би нулимас болон урссан

Чи чамайг санах
Би чамайг мартах
Чивчирсэн тэр мөчид
Би жинхнээсээ инээсэн




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax