Хугасалсан сархадтай хундага

Нэг өглөө нүдээ нээхэд
Нар биш сар мандсан байсан
Нэрнээсээ бусдыг санахгүйгээр
Би сарны тухай л дуулсан
Олон хүн намайг
Орчлонг танисангүй гэж шоолсон
Орон доогуур минь шарлаж буй
Хэдэн дэвтэр минь л
Надтай хамт хөөрцөглөсөн
Нэг л шөнө нүдээ нээхэд
Сар биш нар мандсан байсан
Нэг биш олон өдөр
Тэнгэрийн өнгө өөрчлөгдөөгүй
Хугасалсан сархадтай хундаганаас минь
Эрвээхий гараад ниссэн
Хуруун дээр минь буугаад
Шар өнгөтэй болчихсон
Үсэн дунд минь шигдчихээд
Надаас элч эрсэн
Үргэж нисэх цочроогүйгээр
Үгэнд минь согтоод нисэхгүй байсан
Ганцаардлыг минь ангижрааж
Гурван хоног амьдарсан
Ганихарсан нүдийг нь харах гэтэл
Сар жаргаад шөнө болчихсон
Хөнжлөн дундаасаа олоход
Далавчаа хумьчихсан байсан
Хөхөрсөн тэнгэрт харин
Нар сар хоёр зэрэг мандсан
Нэг шөнө нүдээ аньхад...
Бичсэн: ulaankaa | цаг: 19:57 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих