Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-03-12
Бяцхан хонхчин
      Бухимдал бачууралд нүдүүлсэн хэцүүхэн өдрийн чимээ чихнээс гарахгүй гэрийн зүг алхана. Замдаа харин орцны үүдэнд жингэнэн угтдаг тэр сайхан чимээг сонсож чадах болов уу гэж горьдоно.
     Шаг шаг хийх тэр чимээ бол ая дуу, амраг сэтгэлийг үг, амьтаны дуу, цагны сэрүүлэгний хонх, сургуулийн хонх, сүмийн хонх аль нь ч биш. Тэр бол хоёр хөөрхөн хөлөөрөө хорвоог хамгийн гэгээлгээр товчлон гүйж буй бяцхан охины бойтогны хонхны чимээ. Нүдэн чинээ орцны жижүүрийн өрөөнөөс түүний хонхны чимээ, инээдний чимээ, аз жаргалын чимээ ямагт халин ундарч байр даяар түгдэг. 
     Цахилгаан шатанд явж байхад ч түүний хонхны чимээ тасрахгүй. Ээж нь цэвэрлэгээ хийж тэр харин аавтайгаа усыг нь зөөж өгөн шатаар дээш доош явж байгаа нь тэр. Бид хоёр бас бие биенээ харахаараа байнга инээж гараа далладаг форолтой болсон гэж байгаа. Учир нь бяцхан хонх тоглуулагч намайг хараад үргэлж инээдэг шагналд нь би түүнд талархаж чихэр өгдөг юм.  
     Намайг инээмсэглүүлж догдлуулж баярлуулж хүлээлгэдэг тэр бойтогны хонхны дуу орчлонгийн хамгийн сайхан дууны нэг. Би түүнийг бяцхан хохчин гэж нэрлэсэн.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax