Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-03-17
ЭР ХҮН ГЭЖ
 Эр хүн гэж
Юу юм бэ гэж үү?

Эр хүн гэдэг бол 
Эмэгтэйчүүдийн цөхрөл
Эр хүн бол
Миний хязгаар

Тэд бол
Сэтгэл нь хайламтгай төмөр 
Тэд бол 
Сэрэл нь асамтгай
Ургамал 

Эрчүүд гэж 
Хэн юм бэ? гэж үү

Эрчүүд бол 
Эмэгтэйчүүдийн зовлонд
Хүрч чадаагүй 
Өөдөө шидсэн чулуу
Эрчүүд бол 
Энэ орчлонд
Эмтэрч боломгүй
Хүн чулуу

Эр хүн гэж
Хэн байх ёстой юм? гэж үү

Эр хүн бол
Эмэгтэй хүний төлөө
Ундраад татардаг 
Ус биш

Эр хүн бол
Эх хүний төлөө
Ургаад хагдардаг
Ургамал биш

Эр хүн бол
Хүүхэн хүний төлөө
Урсаад хатдаг 
Нулимас биш

Эр хүн бол
Бүсгүй хүний төлөө
Ууршаад дуусдаг 
Уур биш

Эр хүн бол
Дурласан эмийнхээ төлөө
Уугаад агсардаг
Сархад биш

Эр хүн бол
ЭМЭГТЭЙ хүний төлөө 
ЭР ухаанаа нэрсэн
ЭР ХҮН юм. 




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax