Зун гэж байсныг чи ерөөсөө мэдээгүй

Зөнгөөрөө сэрээд нүдээ нээхэд
Өвөл болсон байсан
Хүлээсэн тэр минь
Цасан хүн болчихоод хөдлөхгүй байхаар нь
Би буцаад унтсан
Зөөлөн салхины үнэрээр дахин сэрэхэд
Хавар болсон байсан
Хүлээсэн тэр минь
Хавсарга болчихоод хуйсганаад байхаар нь
Би бас л буцаад унтсан
Моддын шуугианд гурав дахь удаагаа сэрэхэд
Намар болсон байсан
Хүлээсэн тэр минь
Хатсан навчис болоод гунигтайгаар хийсэн одсон болохоор нь
Би дахиад л унтаж эхэлсэн
Өөрөө би харин зун байснаа мэдээгүй
Өвөл хавар намраар чамтай учирах тавилангүйг
АНЗААРААГҮЙ
Зунаараа би үүрд унтаад
Дахиж сэрээгүй
Зун гэж байдгыг чи ерөөсөө
МЭДЭЭГҮЙ
Бичсэн: ulaankaa | цаг: 17:57 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих