Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-01-11
Зүрх цохилох боловч зогссон байна

1452584701 

     Нэгэн сонин бодол орж ирэв. Хүний амьдрал ерөөсөө л атга атгахан махны үйл ажиллагаагаар эргэлддэг. 
     Толгой тэр чигээрээ оюун ухаан биш. Толгой дотор тархи гэдэг атгахан мах бий. Тэр л ямар хэмжээтэй, ямар цар хүрээ бүтэцтэй байгаагаас шалтгаалан үйл явдал өрнөж учиг зангилаа гардаг.

     Харин тархинаас доохно зүрх гэдэг бас нэг атга мах бий. Тэр мах амьд биеийн голомт хийгээд тархины зарим нэг үйлдлийг зөөллөж магадгүй заримдаа бүр хурцалдаг байх. 
     Зүрхнээс л ганцхан хайр ундарч зүрх гэдэг мах л хайрыг бий болгодог гэдэгтэй би санал нийлэхгүй . 

     Харин биеэр нэг тархсан хамгийн агуу үл үзэгдэгч хийгээд бүхнийг эзэмдэгч нэг эрхтэн бол сэтгэл. Тэр бол хий үзэгдэгч хүчит оршихуй. Би сэтгэл гэдгийг шүтдэг.

     Мөн нэг мах бүсэлхийнээс доош оршино. Би түүнийг бүтээх хийгээд бүрэлгэхийн огтолцол гэе. Бас хүртэхүй болон шүргэлцэхүйн улангасал, хүрч чадахгүй хүсэж шунахын шаналал гэж нэрийдээд үлдээе. 

     Амралтын өдрийн үдэш тархи гэдэг мах амрах биш харин элдэв бодлуудад шоглогдоно. Сэтгэл харин оргүй хоосон хэвээр атлаа хамгийн ихээр гялаан гялбаан үүсгэнэ. Зүрх гэдэг атга мах харин голомт чигээрээ л өөр ямар нэг үйлдэлгүйгээр цохилох мөртлөө зогссон байна. 



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax