Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-22
Ах эгч нараа "шүүхийн танхимд уулзая"
    
      Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Би хамгийн дотны хүмүүсдээ нилээд их гомдолтой байдгаа гэнэт нэхэн санаад. Тэгээд ойрын хугацаанд уулзаж гомдлоо тайлах гэж бодсон авч тэр хүмүүсээсээ асар хол зайд байгаа учир гомдолоо тайлах нэгэн мэдэгдэл хүргүүлж байна. Энэхүү мэдэгдэлийг хүлээн авах ёстой тэдгээр хүмүүс бол миний хоёр ах мөн нэг эгч нар юм.
     Тэд миний асран хамгаалагч болох аав ээжийг байхгүй хойгуур бүлэглэн насанд хүрээгүй хүүдийг гэмт хэрэгт уруу татан чихэр хулгай хийдэг байсан хийгээд учир мэдэхгүй мөн чихрэнд дуртай сул талыг маань овжиноор ашиглан миний гараар могой бариулан чихэр хулгай хийлгэдэг байсан болно. Түүгээр ч зогсохгүй үнэн шударгаар чихэр хулгайлсан гэмт хэргийг аав ээжид илчлэхгүй байхыг тулган шаарддаг байсан болно. Ингэж сүрдүүлэхдээ дараа дахиад чихэр хулгайлахдаа хамт байлгахгүй, ганцааранг чинь гадаа хөөгөөд гаргана гэж сүрдүүлдэг байсан.      Миний эгч ихээхэн хэмжээний мөнгө ээж ааваас цавчих үйл ажиллагаандаа намайг татан оролцуулдаг байсан ч тухайн ажлын орлогын хөлсийг  надад өгдөггүй байсан. Ямар ажил вэ гэхээр аав ээж дэлгүүр орж юм авч ир гээд мөнгө өгөхөд тухайн худалдаж авсан зүйлийн үнийг дандаа нэмж хэлэн ихдээ 500 багадаа 50 н төгрөгний цавчаа олдог байсан юм. Мөн олсон мөнгөнийхөө тавин хувиар чихэр аван мөн л аав ээжид хэлж болохгүй гэж надад хахууль өгдөг байсан юм. Хэрэв намайг хэлэх юм бол мөн л хахууль авсан хэрэгт унагана хэмээн дарамталдаг байсан болой.
     Мөн миний эгч тэр хүн болбоос айл хэсэж боорцог горьдсон, хоолны гурил зуурахаас залхуурч худлаа хэлж унтсан, усанд явахдаа мөсөн дээр баахан тоглочихоод дахин дахин шургаж унаад усаа асгаад буцаж явсан гэж худлаа хэлдэг гэх мэт хэрэгт намайг буруушаадаг байсан учир би хүн гүтгэсэнд хэрэгт өөрийг нь одоо хориод жилийн дараа буруутгаж байна. учир нь би одоо хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй тухайн үед гаргадаг байсан ч энэ нь үнэний оргүй. учир нь би боорцог биш харин чихэр горьддог байсан юм. Би үүнд тэдний нэгэн удаагийн хүнд удаагийн гэмт хэргийг ноцтойгоор сөхөж байна.
     Айл хэсэж хүүхэдтэй нь тоглох биш эмээдээ тусалж өдөржин ядарч яваад ирэхэд маань худал гүтгэн намайг "алдчих вий хайхад амар хялбар тамгална" гэж айлган улмаар галын төмөр улайсгаж байгаад хөлдүү махан дээр улайссан төмрөө тавин намайг сэтгэл санааны гүн шоконд оруулж байсан юм. учир нь бага ах эгч хоёр нийлэн намайг том ахын өвөр дээр доош нь харуулан хэвтүүлэн хонгийг минь гаргаж байгаад хөлдүү мах тамгалсан үйл явц нь надад яг намайг тамгалсан мэт сэтгэгдэл төрөн муужиртлаа уйлсан учир сэтгэл санааны гүн хямралд орсоноо одоо дэлгэн гомдоллож байна. Өдгөө бодохоор л гомдоод байдаг юм. Иймээс та гуравыг шүүхийн танхим болох төрсөн гэртээ 2012 оны дотор багтаан ирэхийг хүсэж байна. Яахав танидаг юм байна гээд энэ удаа сар заалгүй хугацааг оноор тогтоё. Шүүгчээр эрхэм хүндэт ээж та оролцоно уу. Нэхэмжлэл гаргасан хохирогч дүү Улаанкаа.


Сэтгэгдэл:


duusah n ch duustsan l da ug n. gehdee l gomdoltoi bgaad bgan.kkk. thanks hundaga aa
Бичсэн: ulaankaa цаг: 14:42, 2011-09-23 | Холбоос | |


хөөн хэлэлцэх хугацаа нь дуусцым биш үү кк

догол мөр этр аваад бичвэл уншихад бүр "гоё" болох нь ээ
Бичсэн: хундага цаг: 13:28, 2011-09-23 | Холбоос | |


odoo ch harin nrg uilaj shogtohgui tamgaluulna shuu. harin tanii zuil angi nemegdene gedgiig bitgii martaarai
Бичсэн: ulaankaa цаг: 00:22, 2011-09-23 | Холбоос | |


tamgalah yumsan
ha ha goyo baijdee ahiad neg tamgalah yumsan odoo bur ail baitugai oor uls heseed yavchihsan huniig neleen tom tamgalah heregt yum bn daaaaaa инээх
Бичсэн: egch ni (зочин) цаг: 18:14, 2011-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax