Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-10
Нүдээ гээчихээд...
  

Навчаар дамжуулж чи надад

Инээд хүртэл

Цаг хугацаатайг сануулсан

Би итгээгүйдээ

Хүйтэн инээгээд

Дээгүүр нь туучаад гарсан

Цасаар дамжуулж чи надад

Цус хүртэл

Царцаж хөлддөгийг сануулсан

Би итгэхийг хүсээгүйдээ

Харах ч үгүй хайлуулсан

Салхиар дамжуулж чи надад

Сэтгэл хүртэл

Сэмэрч урагддагийг сануулсан

Итгэхээс айсандаа

Оромжиндоо ороод нуугдчихсан

Бороогоор дамжуулж чи надад

Зүрх хүртэл

Урсаж хөрдгийг сануулсан

Зүг чиггүй худлаа гэж бодоод

Зүүсгэлээ норголгүй

Шүхэр бариад гүйчихсэн

Амьдрал чи надад

Бүхнийг ойлгуулахыг хичээдэг ч

Алганыхаа завсраар би

Нүдээ гээчихээд

Сохор замаар

Ихэмсэглэн алхдаг         

Сэтгэгдэл:


Сайхан шүлэг байна. Найздаа амжилт хүсье. алга ташилт
Бичсэн: Tuvshintogtoh_V цаг: 12:22, 2011-10-22 | Холбоос | |


Ёстой гайхалтай бичсэн байнаа
Хорвоо өөрөө үглээд л байдаг, бид чихээ таглаад гүйгээл байдийшдээ ер нь smug
Бичсэн: Уйланхай цаг: 21:43, 2011-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax