Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-19
Нүв нүцгэнээрээ...

Ув улаан өөрийнхөө зүрхрүү
Эгцэлж чи хараагүй болохоор
Учирах мөчийг хүлээдэг байсаныг чинь
Чиний тэврэлтээс би мэдэрсэн
     Цэв цэнхэр өөрийнхөө сэтгэлрүү
     Өнгийж чи тоогоогүй болохоор
     Миний үнсэлтийг санадаг байсаныг чинь
     Чиний харцнаас би мэдэрсэн
Яв ягаан өөрийнхөө хайранд
Зориглож чи итгээгүй болохоор
Зүрхийг минь сугалахыг хүсдэг байсаныг чинь
Чиний нулимаснаас би мэдэрсэн
     Нүв нүцгэнээрээ
     Чи надад мэдрэгдсэн
     Нулимаснаас чинь
     Бидний хайр амтагдаж байсан



Сэтгэгдэл:


shulegnees ni bas hair amtagdaj bn babe үнсэлт алга ташилт
Бичсэн: baadka цаг: 12:54, 2011-10-28 | Холбоос | |


Баярлалаа
Бичсэн: ulaankaa цаг: 13:38, 2011-10-19 | Холбоос | |


Saikhan bichjee
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна цаг: 09:46, 2011-10-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax