Элгээ тэвэрчихсэн чи...

Цав цагаан байсан
Бодвол тэр үед
Шөнө байсан байх
Цан татаад
Миний нүд
Зайрмагтчихсан байсан...
Гэхдээ өвөл биш байсан
Царцаа согтуу мэт
Дүнгэнэж байсан
Яг миний үсэн дээр....,
Үнэрийг нь одоо ч санаж байна
Янжуурын цэнхэр утаа
Зүрхний бичлэг шиг
Татчихсан байсан,
Яг л худалч хүний инээд шиг
Замхраад алга болчихсон
Уруулан дээр минь
Ямар ч хээ
Үлдээгүй байсан,
Өглөө нь чи
Үнсээгүй байх намайг
Өнгөгүй мөртлөө
Цагаан харагдаагүй
Нэг тийм Сэрүүн зүйл
Тэнгэр байдаг тэр зүгээс
Тэнэж ирсэн сум шиг
Шүршиж байсан намайг
Цас эвсэл бороо
Аль нь ч лав биш ээ
Эрчлэгдэн орооцолдсон
Сэтгэлийхээ зангилааг
Ээрч гацсан чиний үгээр
Арай гэж тайлаад
Эрээн зүрхээ нээгээд
Эгц харсан чинь
Элгээ тэвэрчихсэн чи суугаагаараа
Өмнө минь унтаж байсан
Чи бид хоёрын дунд
Томоос том толь байсан
Бичсэн: ulaankaa | цаг: 17:40 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
