Намайг нам унтахад тэд зэрэг уйлдаг

Сар инээж байна
Саяхан тунарч ирчихээд
Сайхан цээжин дээгүүр минь
Талын цэцэг шиг тархчихаад
Сар инээж байна
Нар уйлж байгаа
Надаас холдоод уйтгарласандаа
Нарийхан хуруунуудаар минь
Цацрагаа илбүүлдэгээ санаад
Нар уйлж байгаа
Надгүй бол тэд ганддаг
Наашаа цаашаах
Хоёр гэрэл нь солигдчихдог
Надтай учирах гэж
Нэрээр минь
Цагийн зүүг эргүүлдэг
Намайг мөнх амьдруулах гэж
Гарт минь үзэг бариулдаг
Намайг нам унтхад
Тэд зэрэг уйлдаг
Нар сар хоёр
Надруу үргэлж тэмүүлдэг
Бичсэн: ulaankaa | цаг: 02:32 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
