Жаргахсан...

Жаргахсан
Эх дэлхий чиний
Хэвлийг
Илбэн таалан
Өдөөж жаргахсан
Ямар гээч
Сэрэл хөг
Чиний дотроос
Урсах бол
Жаргахсан
Эгшигт хөг аялгуу чиний
Чавхдас эгшгийг
Сэрээн озохсон
Ямар гээч
Сонгодог мэдрэмж
Чиний гүнээс
Ундарч садрах бол
Жаргахсан
Жаран зууны
Тэртээх үүх түүх чиний
Тоосонд дарагдсан
Шарласан хуудас бүрийг
Энхрийлэн таалан
Арчихсан
Ямар гээч
Янз аягтай блюз
Чиний хуудаснаас
Нүдээ нээн
Агсамнах бол
Жаргахсан
Яруу найраг чиний
Хэлбэр дүрс бүхий
Өнгө будаг бүрийг
Хөхнийхөө товчоор
Гижигдэн цочоохсон
Ямар гээч
Гаж сонгодог үгс
Цуглаж бөөгнөрөн
Цул алтнаас ч үнэд орж
Цус эд эсийг
Дэлбэлэн галзууруулах бол
Жаргахсан...жаргахсан....
...Шүлгээ ч мартан жаргахсан
Бичсэн: ulaankaa | цаг: 04:20 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
