Унтлаа би хүмүүсээ. Өчигдөр бас маргаашийнхаа амьдралруу явлаа

Гэрэл харанхуй алийг нь мэдэхгүй ээ. Ямар нэг зүйл ямар ч л байсан над дээр тусаад л байх шиг байна. Хэдхэн цагийн өмнө хэн нэгний хайранд мансуурч байсан санагдах юм. Гэтэл одоо зүрх сэтгэл зэвэрсэн хонгил шиг л. Зүүдэнд хууртагдаж зэргэлээнд төөрсний алинтай нь би учирсан юм бүү мэд ээ. За яах вэ тухайн үедээ л жаргалтай байсан одоо мартахаас даа. Гэхдээ л...
Гэхдээ л биш юм аа. Өнгөрсөн дурсамжиндаа л сэтгэл хангалуун биш байна гэдэг чинь ямар тэнэг юм бэ. Ингэхээрээ л дахиад нэг боломж хүснэ. Ямар ч шуналтай юм бэ дээ.Энэ хүн гэдэг амьтаны дур хүсэл.
Ер нь мөнх амьдрах юм сан. Тархи минь ядрах болов уу яах бол. Хязгааргүй олон дурсамжиндаа төөрөлдөөд аягүй бол энэ тэнэг ухаан галзуурч л төгсөх байх даа. Зовлонгийн хурдан нь жаргалын удаан нь дээр гэдэг шиг энэ тавилан нь арай дээр юм аа. Жаргалаа гэмээнэ гэнэтийн бас үүлэн чөлөөний нар шиг хурдан бас амттай л байна биз.
Яг одоо энэ бодол санаа тув тунгалаг байгаа гэж би худлаа хэлэхгүй ээ. Нэг тийм мэдрэмж байдаг даа. Нисээд ч байгаа юм шиг хамгийн эрэлхэг нэгэн мөч. Та юу ч гэж ойлгож болно. Таны ухааны оньс минийхтэй нийлж нэгэн мэдрэмжид автаж чадаж л байвал та намайг яг юуны тухай өгүүлж байгааг мэдэрч чадах байх. хэрвээ үгүй бол та нэг бол жирийн л нэг хүн нэг бол яг л над шиг хүн. Харин усан тэнэг хүн хэзээ ч биш.
Хар улаан, хөх цагаан. Миний нүд, хүсэл, санаа бодол яг л ийм байна. за за унтдаг ч юм уу даа.
Унтлаа би хүмүүсээ. Өчигдөр бас маргаашийхаа амьдралруу явлаа. Өдрийн цагаар биш л бол хэзээ ч яахав уулзацгаая.
Бичсэн: ulaankaa | цаг: 03:25 |
Өрөөлд хүргэх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
