Хөх модны домог

Хөх мод байсан гэнэ
Одоо ч гэсэн байж л байгаа
Хөхөө шувуу үүрлэж гэнэ
Одоо гэхдээ нисээд одсон
Үүрээ тэр засаж гэнэ
Одоо ч үүрнийх нь ором балартаагүй
Өндөгөө тэгээд үлдээж гэнэ
Одоо өндөг нь үүрээ орхиод явчихсан байгаа
Үүрэндээ хаягдсан хөхөөний өндөгийг
Өсгөж нисгэсэн өвгөн хөх мод
Салаа мөчир нь савсаж хийсээд
Сарны туяанд нэвт сорогдоно
Өнгө өнгийн цагийн аясад
Өнөөх хөх мод үндэснээсээ өөрөө тасална
Тасалж авсан үндэс бүрээрээ
Тарж сулдсан өндөгний үүрийг сэлбэнэ
Өөрөө одоо өндөгөө гаргах гээд
Өнгөлөг газар харж ниснэ
Бөхийж богшсон өвгөн модыг
Бүүр харсан ч үгүй холоо нислээ
Олоон жил өнгөрч гэнэ
Одоо хөхөө өөрөө ч хөгширчээ
Сүүлийнхээ амьсгалаар жигүүрээ дэвэн
Сул тэнгэрээр нисэв гэнэ
Ширгэж буй нарны туяанд
Сүүлийн удаа нисэж үзүүлээд
Ширхэг ганц нулимас унагаад
Шууд доошоо унаж гэнэ
Харуусч унагасан өндөгний нулимас
Хөх модыг сэрээн унав
Хамгийн сүүлчийн үндсээрээ үүрийг нь сэлбэхэд
Халуун амьсгалгүй хөхөө үүрэндээ иргэж хаягдав
Сэтгэл нь амарсан өвгөн хөх мод
Салаа мөчрөө сул хаян газардлаа
Бичсэн: ulaankaa | цаг: 17:53 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
ooroo unshsan chine bi hohooni ondogtei adilha nch yum shig
nice
huh modoor huniig durseljee
Бичсэн: egch
цаг: 19:02, 2011-12-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
