Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-12-07
Урсаад л...урсаад л баймаар
1461742957

Эмэгтэй төрхөө хадгалаад
Эцсийн шийдвэрээ үлдээгээд
Эргэлдэх бөөрөнхийгөө угаагаад
     Ус болон урсаад л
          Урсаад л дуусмаар

Зүүдэнд ирсэн бодлыг
Өглөө санахгүйгээр
Зөрж өнгөрсөн замыг
Зүрхэн дээрээсээ элэгдтэл
         Урсаад л
               Урсаад л...

Шигдэж гүйцсэн
Уруулын хээг
Төрхөмд нь буцааж
Ширгэж хатсан зүрхэнд
Ундарга гарган
Урсаад л баймаар...

     Харуустал чинь
     Биеэ хайрлаж
     Харах эрхийг
     Чамаас бусдад олгочихоод
Зүгээр л зөнгөөрөө биш
Зүрхээрээ
Урсаад л ангижирмаар...

     Чихэнд бүгсэн
     Саарал харцыг
     Чиний нүдэнд 
     Үлдээгээд
Сэтгэлээ
Биеэрээ үерлүүлэн
Өөрийгөө хаттал
Зөвхөн нулимсаараа
     Урсмаар...Урсмаар...Урсаад л баймаар


Сэтгэгдэл:


гайхалтай тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 12:52, 2011-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax