Би төөрсөн хашгираан

Би төөрсөн хашгираан
Худал хуурмаг
Гүжир гүтгэлэг
Атаа хорсол
Тэнэглэл туйлшрал
Хов живийн ангалд
Элгээрээ цохиж унасан
Төрж ч, үхэж ч чадахгүй
Тарчилсан хашгираан
Өнгө мөнгөний хадаасыг
Нүдэндээ шаалгуулчихаад
Үгүйсгэж зугатаж амжилгүй
Зэвэнд нь идэгдсэн
Өчүүхэн маанаг хашгираан
Хуурмаг инээдийн зүүг
Зүрх сэтгэлдээ шигдүүлчихээд
Хууртагдаад холдож чадалгүй
Хоронд нь хатгуулсан
Харалган мулгуу хашгираан
Би төөрсөн хашигираан
Бүтэж үхтэлээ өөртөө л чарладаг
Үнэн сэтгэл, шударга зөвөөс алсарсан
Төөрсөн нэгэн арчаагүй хашгираан
Бичсэн: ulaankaa | цаг: 19:48 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
