Намар хурдан дуусаасай

Миний ээж зуухандаа
Галаа ноцоож суугаа
Сэтгэлийх нь гүнд би
Өлгийтэйгээ унтаж байгаа
Миний ээж гэрийнхээ
Цасыг цэвэрлэж зогсоо
Хананы эрс бид хоёр
Хамаагүй өндөр болсон санагдаж байгаа
Миний ээж өвлийн өдрийг тоолон
Намайг хүлээж байгаа
Намрын сар харин энд
Надаас үл сална
Навчис өнгөө
Шарлуулж өгөхгүй
Норсон болжмор
Өмнүүр минь нисэж ханахгүй
Нов ногоон зүлгэн дээр
Навч унахыг тоолон сууна
Намар хурдан дуусаасай
Ээждээ очих юмсан
Бичсэн: ulaankaa | цаг: 15:03 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
EEJIIGEE SANAHAD HURLEE IH GOE SANAGDAJ BNA 