Зуу дахь бичлэг
Хаа нэг газар
Ертөнцийн аль нэг мухарт
Хачин адилхан
тиймээ надтай
Яг ижилхэн хүн
Сүрэл шиг үсэндээ
Самаа шигтгэн мартчихаад
Сүнс сүг шиг
Шүлэгтэйгээ маргалдан суугаа
Цонхон дээр сарны биш
Машины гэрэл тусдаг болохоор
Цоорхой тархин дээр
Дусаал биш чийгний хөгц унадаг болохоор
Цэцэг өөрөө ч зөнгөөрөө үхэж чадахгүй
Цэцэгчний гараар таслагддаг болохоор
Том хотын хавчиг гудамж биш
Тосгоны өргөн хашаанд туузаа гээсэн болохоор
Надтай адилхан тэр хүний
Нүд нь зогсчихсон байгаа
Намайг бас хаа нэгтээ байгаа гээд
Шүлэгтэйгээ маргалдан суугаа
Бичсэн: ulaankaa | цаг: 19:05 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
saihn shulguud bna
Бичсэн: Зочин (зочин)
цаг: 14:10, 2012-01-04 | Холбоос | |
surel shig usendee samaa shigtgen martchihaad....
Бичсэн: Зочин
цаг: 20:48, 2011-12-14 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
