Хүсэхгүй байна
Хүсэхгүй байна
Юу ч хүсэхийг хүсэхгүй байна
Өрөөнд минь надтай хамт амьдарч
Үдэш болохоор нүдний минь өмнүүр эргэлддэг
Үзэгдэх төдий жижиг ялааг алахыг хүсэхгүй байна
Үсэнд минь үнэрээ шингээчихээд
Уйлахыг минь харах зориггүй
Өчүүхэн төдий тэр зүрхэнд
Өрөвдүүлэхийг үнсүүлэхийг, хайрлуулхыг ч хүсэхгүй байна
Ширүүн борооноор шүхэр барихыг хүсэхгүй байна
Тэртээ тэргүй би сэтгэлээ халхалж чадаагүй юм чинь
Ширэлдсэн бодлоо цэгцлэхийг хүсэхгүй байна
Тэртээ тэргүй хэнч ойлгож чадахгүй юм чинь
Зоосны нүхээр нулимсаа урсгахыг хүсэхгүй байна
Зовлон гэж бодоод элгээ хаттал уйлчихсан юм чинь
Зам даган нохой шиг хөтлүүлж алхахыг хүсэхгүй байна
Заяа төөргийхөө замд аль эрт гарчихсан юм чинь
Хэл ам нүд чихнээс айхыг хүсэхгүй байна
Хэлсэн хэлээгүй тэд хэзээ ч намайг танихгүй
Зөвхөн нэр бас царайг минь дэндүү сайн мэддэг
Зүүлэг тэр хүүхэлдэй бүртэй ярихыг ч хүсэхгүй байна
Хүсэхгүй байна
Дэнлүүний гол шиг хүлээстэй шатаж дуусахыг
Даашинзны хормой шиг өөрийн толгойгүй хийсэж үжрэхийг
Архины шил шиг хов хоосон бодол ч үгүй хагархыг

Бичсэн: ulaankaa | цаг: 01:10 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
thanks
MASH ZOW
IH GOE SHULEG BNA MASH IH TAALAGDLAA
таалагдлаа
Бичсэн: зочин (зочин)
цаг: 13:56, 2011-12-14 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих