Таны очсон газар л хүрнэ дээ гэж шулуудсан
Дэр мод шиг орон дээр
Түрүүлгээ харж хэвтчихээд
Диваажинд л очино гээд
Дууль үлгэрийн дагина шиг
Итгэчихсэн байгаа
Алсын нэгэн шаргал од шиг
Ааш аягандаа хөлчүүрхсэндээ
Там гээчид дэр модтойгоо хамт заларч
Тамтаггүй сохроор андуурах вий дээ
Тутарганы талбайг анх удаа харж зогсохдоо
Там гэгч нь ийм өнгөтэй бол ямар гоё вэ гэж бодсон
Туулсан амьдралаа эргэж нэг харахдаа
Диваажин гэгчийг тийм байгаасай гэж бодож байсан санагдана
Диваажинд очсоон гэж аавыхаа үхэлтэй эвлэрсэнээс хойш
Диваажингийн өнгийг дахин төсөөлж чадаагүй
Тамд очих вий гэж өөрийгөө чөдөрлөсөнөөс хойш
Таны очисон газар л хүрнэ дээ гэж шулуудсан
Дэр мод шиг орон дээрээ
Түрүүлгээ харж хэвтчихээд
Диваажин,Там гэгчийг байдаг эсхэд
Анх удаагаа эргэлзлээ

Бичсэн: ulaankaa | цаг: 19:44 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих