Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-12-31
Яанаа ганцаархнаа баярлаж тэвчихгүй нь ээ

Зүрх сэтгэл хөөрөөд ч байх шиг
Зүг чиггүй хоосроод ч байх шиг
Ирж буй шинэ жил шиг
Энэ амьдрал минь цоо шинээр эхлэх гээд ч байх шиг

Сахиусан тэнгэр хэзээ ч хагацахгүй
Хайр надад бэлэглэх гээд ч байх шиг
Санта клаус өвөө шинэхэн комьпютер надад
Бэлэглэх гээд ч байх шиг

Ямар ч л байсан би
Баярлах гээд л байна
Яанаа ганцаархнаа баярлаж тэвчихгүй нь ээ
Ямар ч хэмжээтэй байсан хамаагүй ээ
Хүмүүсээ баяр жаргалаас минь
Хүссэнээрээ ав май май май

Зүрх сэтгэлээсээ сайн сайхныг бэлэглэе
Зүгээр л алгаа дэлгээд авцгаа хүмүүсээ
Шинэ он шиг аз жаргалыг хүсэе
Шинэхэн цас шиг цав цагаахан мэндийг хүргэе

Бодол санаатай минь үргэлж хамт байдаг танд
Блогт минь анх удаа зочилж буй уншигч танд
Хэн ч бай хамаагүй ээ тэр хүн бүхэнд
Хэмжээ хязгааргүй баярын мэнд хүргэе
     САЙХАН БАЯРЛААРАЙ
     САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax