Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-03
Усан үзмийн талбай ойрхон харагдаж байсан...
Би нэгэн жижигхээн борооны дусал байсан
Үүсгэж төрүүлсэн үүлнээсээ их удаан доош буусан
Тэр зуураа маш их хөөрсөн
Баярласандаа бараг л цасны ширхэг болж царцах дөхсөн

Нар уулын цаагуур орж ахуй харуй бүрийд би доошилсоор
Навч дөнгөж нахиалж байсан гэхдээ би түүнийг сэрээмээргүй санагдсан
Усан үзмийн талбай ойрхоон харагдаж байсан
Үнэндээ би тэнд унахыг хүсээгүй
Яагаад гэвэл эзэн нь усан үзмийн талбайгаа бүтээчихсэн

Саваагүй салхитай би тааралдсан
Санаа зоригоо мартаад би түүнтэй тоглосон
Эргэлдэн хөөрсөөр би буцаад үүлэндээ шингэчихсэн
Ирэх жил нь дахин буухаар би тэндээ суугаад нүүдэллэсэн

Нэгэн өдөр би санаандгүй доош харсан
Нээх гоё диваажин доор минь тодрон байсан
Нүүж буй үүлнээсээ бороо болон шууд тасарсан
Нүдээ огт анилгүй тэр зүгрүү шумбасан

Нарны гэрлийг би хараагүй тэр үед үүр дөнгөж цайж байсан
Намрын эхэн сарын нахиа шаргалтсан тэр диваажин Монгол минь байсан
Нэгэн зөөлөн гар намайг тосон авсан тэр эмээ минь байсан
Нэхий хөдсөн дээр нэгэн  үр мэндэлсэн тэр би байсан

Би нэгэн жижигхэн борооны дусал байсан
Дуншиж душиж эх орондоо, ээж аавдаа хүн болж унасан



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax