Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-03
Баахан сармигчингууд...
Баахан сармагчингууд тойроод суучихжээ
Гэхдээ тэд бөгсөндөө их гоё хаалттай юм
Бие биенээсээ ухаантай болох гэж маргалдана
Гэхдээ тэд гартаа яг ижилхэн муудчихсан гадил барьсан байх юм

Харах ч үгүй үнэрлэх ч үгүй гадилаа чихсээр
Мууддаг гэж мэдэх ч үгүй бололтой
Хамгийн инээдтэй нь нилээд том бөгсний хаалттай сармагчингаа
Хажуудаа байгаа өргөстэй бандан дээр атаман болгоод залчихлаа

Хэдий том ч гэсэн хаалт нь зузаан байсангүй
Хэврэгшиж урагдангуут нь дараагийн том хаалттай нь тэр бандан дээр сууна
Бандангийхаа өргөсийг түүж хаалтаа зузаалхаа ухаардаггүй
Баахан сармагчингууд тойрч суугаад хэн нь ухаантайгаа батлах гэж маргалдана

Муудсан гадилаа идсээр л
Нимгэн хаалтаа томсгосоор л...



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax