Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-05
Хамгийн сүүлчийх байгаасай
Мөөмөө тэврээд л хоцорлоо
Мөрөөдөл минь бас
     түүнтэй хамт явчихаж
Хатаж ширгэсэн худаг шиг
     сэтгэл дотор минь
Хамгийн сүүлд түүний хэлсэн
     баяртай гэдэг  үг тэнүүлчилсээр


Үргэлж өөрөө голдог нүднийхээ жижигт
     анх удаагаа баярлалаа
Урсах нулимсаа барьж дийлэхгүй байтал
     ашгүй өөрөө хаагдчихаж
Буцаад ирнэ ээ битгий уйл гэж хэлсэн үг нь
Бүүр хүйтэн сонсогдсоор 
     дотогшоо хайраад эхэллээ

Эргээд ирсэн ч дахиад л хагацаж
     нэгнийхээ үхэхийг хэзээ ч харах хувьгүй
Энэ ертөнцийн эсрэг тавиланг
     тэр бид хоёр нэг нэгээр нь атгасан
Заяа төөргөө нэгтгэх гэж зориглоод
     алгаа бид нийлүүлж үзсээн
Завсраас нь азгүй нэгэн хайр
     зүрхийг минь өмлөөд уначихсан

Элгээ тэврээд
     эгших ч тэнхэлгүй хоцорлоо
Энэ хагацал
     хамгийн сүүлчийх байгаасай




Сэтгэгдэл:


Suulchiinh bgaasai gsn ni saihan bolj honey тормолзох
Бичсэн: Зочин цаг: 13:52, 2012-01-06 | Холбоос | |


хэхэхэ.цээжээ тэврээд гэж бичих гэж байгаад цээжин дээрээ хоёр жижигхээн мөөм байдгийг гэнэт санаад.
Бичсэн: ulaankaa цаг: 13:28, 2012-01-06 | Холбоос | |


их л том хөх..наргив
Бичсэн: хундага цаг: 09:41, 2012-01-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax