Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-10
Шатгүй байшин
Амьдрал яг л
Олон давхар
Шатгүй байшин шиг

 Авсаархан,
Сайн, муу төрлийн
Хоёрхон цонхтой

Цонх нь харин
Маш олон түгжээтэй
Цоохор эрээн шилээр бүрхэгдсэн

Хүн хүнээ
Таниж чаддаггүй болохоор
Хөшиг нь бараг л нээддэггүй
Бас тас хар өнгөтэй

Гэрэл нь маш тод боловч
Гэгээ хэмээн үзэж
Хүмүүс ерөөсөө анзаардаггүй
Цөвхөн бүрхүүлийг нь харж
Зүгээр байлгахгүй ихэд шохоорхдог

Амьдрал тэгхээр
Тааз шал, бас ханагүй
Олоноос олон давхар
Шатгүй байшин шиг






Сэтгэгдэл:


muuhai um bichdiin ярзайтал инээх
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 16:53, 2012-01-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax