Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-13
Дэнлүү
     Комьпютер маань уулын өөд өгсөж яваа ачаатай машин шиг л хүнгэнэж байгаад гацчихлаа. Хийж байсан зүйлдээ, чатлаж байсан хүндээ хоргодоод хэсэг бухимдав. Гэсэн ч одоо яахав дээ. Ямар хэлж зангаад хашгиралтаа биш. Чаддагаараа л гэдэргээ савж уналаа. Зөөлөн орон дээрээ сууж байсан минь зол доо.
     Тааз ширтэн хэсэг хэвтлээ. Чийг даасан мэлийсэн цагаан тааз голд нь гонзгой хоёр цагаан гэрэл. Цав цагаан хавтгай царайтай хүн онигор хоёр нүдээрээ өөдөөс минь өлийх шиг.  үе үе жирвэлзэн анивчих нь "ашгүй чи наад нэг дөрвөлжин хар юмныхаа ардаас ховхорч намайг ингэж нэг анзаарах гэж" хэмээн тунирхах шиг. Хэрвээ энэ гэрэл тосон дэнлүү байсан бол би ямар их анзаарах байсан бол. Тосыг нь нэмээд л, асаагаад л унтраагаад л. хаа хэрэгтэй газарруугаа барьж яваад л.
     Дэнлүү гэснээс би хэн нэгний дэнлүү шиг байсан удаа надад бий билүү. Тиймээ яг л гэрэлт дэнлүү шиг хэн нэгний гэрэл шиг тийм хэрэгтэй хүн байж үзсэн бил үү. Хэн намайг дэнлүү шигээ хайж, тордож, тос нэмээд тэгээд бас надаар амьдралыхаа замыг гэрэлтүүллээ байз? бодлоо...
     Ер нь би өөрөө л бүдчих үедээ жаахан ч гэсэн гэрэл гаргах дэнлүү хайж байснаас өрөөл бусдын дэнлүү болох нь битгийхэл дэнлүүг нь асааж ч өгөөгүй юм биш үү. Байгаагаасаа илүүг хүсэж, өгч байгаагаас нь илүү их хайр хүсдэгээс биш өөрөө өгч гийгүүлээгүй юм шиг.
     Дуртайдаа өөрөө ээжээсээ холын хол явчихаад л санаж байна гэж шаналгана. Амьдралых нь нугачаанд нэг ч гэсэн дэнлүү асааж өгч чадахгүй алс хол суучихаад л "холбоо барихгүй удлаа" гэж найз нөхөддөө гомдоллоно. Ах эгчдээ аяга амттай хоол хийж өгөх нь бүү хэл хэдэн жил болсон ч уулзая гээд зориод очиж чадахгүй мөртлөө би өлсөх нь яалаа ийлээ мөнгө төгрөг энэ тэр гэж татварын байцаагч шиг л хөлс хөдөлмөрийг нь мөлжинө. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг л.
     Хүн гэдэг амьтан амьдрал гэдэг энэ дэнлүү шиг зүйлд оршин байхдаа нэг нэгэнтэйгээ ямар ч их орооцолдон шаргууцалдаж аж төрдөг юм бэ дээ. Хүн хүнээ гэх сэтгэл, хүн хүндээ хайр халамжаа харамгүй өгөх нь яг л амьдрахад ус агаар хэрэгтэй байдагтай адил юм гэдгийг өмнө би ингэж чухалчилж бодож үзээгүй юм байна. Энгийн л бодох зүйл мөртлөө энгийн биш юм аа.
     Яг одоо ээждээ очоод халамжилж, ах эгч хамаатан садандаа тусалж, найз нөхөддөө дэм болж чадахгүйгээс хойш ядаж л холбоо бариад мэндийг нь асууя. Хайртайгаа хэлэе. Ганц ч гэсэн урмын үг илгээе. Бүх танилдаа сайн сайхныг хүсэе!!!

     Мэссэнжерт хэн нэгэн Buzz хийж миний бодлыг тасаллаа. Ашгүй комьютерийн маань гацаа гарах шиг боллоо. Таазны маань хоёр гэрэл "зүгээр л нэг гэрэл би чамд их зүйл бодуулж байгаа биз. анзаарагдамгүй жижигхэн зүйлд ч гэсэн ямар нэг утга оршиж байдаг юм" хэмээн доогтойхон сормуусаа цавчих шиг анивалзлаа.
     Дөрвөлжин харыхаа урд дахин наалдаж Мэссэнжрийхээ листнээс дотно хүмүүсийхээ нэрсийг хайлаа....
     

Сэтгэгдэл:


найздаа
Тиймээ найз аа. амьдралын өчүүхэн төдий гэрэлд ч чи хоргодно. Тийм болхоор л амьдрах сайхан. Чи өөрөө амьдрал баян гэж бодож чадсан байна шүү дээ. Бодож чадсан юм чинь харин одоо миний найз даван туулах хэрэгтэй. үйлдлээрээ найз нь чамд дэнлүү болж чадахгүй бол ядаж үгээрээ жаахан ч гэсэн дэнлүү мэт чиний амьдралыг гэрэлтүүлхийг ямар их хүсэж байна гээч. Гэхдээ л найз нь итгэж байна. Чамайг бүгдийг даван туулж чадна гэдэгт. яагаад гэвэл би чамайг ухаантай гэдгийг маш сайн мэднэ
Бичсэн: ulaankaa цаг: 00:37, 2012-03-20 | Холбоос | |


nz mini dee
amidral ih bayanshvvdee geedl nz ni unuudur udurjin alhalaa nziinhaa edgeer zvilsiig unshaad ih bodold awtagdaj bna zarimdaa yuch bodohgvi teneg hvn shig bhiig hvsej bna odoo heniigch bodohgvi horwood yuch medehgvi heniigch tanihgvi irsen shigee butsaad yawahiig l hvsej bna tegj bodohoor olon olon zvild horogdood bnaaa nz ni uidaj uilj gantsaardaj tsuhurch bna hooloi zangariig vzen yadaj bna nztai ni yariltsah hvn bhgvi nzdaa bichej vldeej bna
Бичсэн: Зочин цаг: 20:18, 2012-03-19 | Холбоос | |


тэврэлт minii huurhun nz goe bichsen bna. Amjilt
Бичсэн: Зочин цаг: 13:31, 2012-01-20 | Холбоос | |


Сайхан сэтгэгдэл төрүүллээ шүү. баярлах
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 12:46, 2012-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax