Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-01-11
Ганц загас ч...
Эх дэлхийн хүн бүхэн
Инээж байгаасай
Тэр инээд
Сэтгэлээс нь урсаасай

Хар шар цагаан
Ижий аав бүхэн
Эрүүл энх аж төрөөсэй
Ижий аавын үрс бүр
Элэг бүтэн амьдраасай

Газар дэлхий минь
Амгалан оршоосой
Ганц загас ч бүү үхээсэй
Ширхэг цэцэг ч битгий тасраасай

Зүрх бүхэн
Жаргалтай цохилоосой
Зовлон зүдгүүрийг
Битгий амсаасай

Хар санаа шунал хүсэл
Үнс шиг оргүй хийсээсэй
Хайр энэрэл хүнлэг чанар
Булаг шиг ундраасай

Эх дэлхий тайван эргээсэй






Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax