Хязгаар гэж үгүй
Хэрвээ чи нарыг
Миний нүдээр харвал
Амьдралын чинь гэрэл бөхөхгүй
Хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи тэнгэр өөд
Миний хүслийн шатаар өгсвөл
Мөрөөдөл чинь дуусахгүй
Хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи сарыг
Миний зүүдээр төсөөлвөл
Санчиганд чинь ширхэг ч үс цайхгүй
Залуу насанд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи оддыг
Миний хайраас бага гэдгийг мэдэрвэл
Өр зүрхэнд чинь зөвхөн би үнгэлэгдэнэ
Инээмсэглэлд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи намайг
Өөрийхөө зүрх шиг хайрлавал
Нэг биш хоёр зүрх цээжинд чинь цохилно
Жаргалд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи намайг
Өөрийн хөрөнгө шигээ харамлавал
Хэнч намайг чамаас булаахгүй
Сэтгэл чинь гуйлгачин болохгүй
Хязгаар гэж үгүй
Миний нүдээр харвал
Амьдралын чинь гэрэл бөхөхгүй
Хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи тэнгэр өөд
Миний хүслийн шатаар өгсвөл
Мөрөөдөл чинь дуусахгүй
Хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи сарыг
Миний зүүдээр төсөөлвөл
Санчиганд чинь ширхэг ч үс цайхгүй
Залуу насанд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи оддыг
Миний хайраас бага гэдгийг мэдэрвэл
Өр зүрхэнд чинь зөвхөн би үнгэлэгдэнэ
Инээмсэглэлд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи намайг
Өөрийхөө зүрх шиг хайрлавал
Нэг биш хоёр зүрх цээжинд чинь цохилно
Жаргалд чинь хязгаар гэж үгүй болно
Хэрвээ чи намайг
Өөрийн хөрөнгө шигээ харамлавал
Хэнч намайг чамаас булаахгүй
Сэтгэл чинь гуйлгачин болохгүй
Хязгаар гэж үгүй
Бичсэн: ulaankaa | цаг: 13:17 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
