Хар цагаан шоо ба...
Би их уйллаа. Сэтгэл зүрх минь өвдөж шаналаад баахан уйлаа. бүр ихэр татаж...
Яагаад ингэтлээ сэтгэл минь өвөдж уйлснаа хэлвэл магадгүй та инээх байх л даа. Гэхдээ энэ инээдэм биш. энэ бол амьдрал. Би кино үзээд уйлсан. ганцхан өнөөдөр ч биш өчигдөр уржигдараас хойш үзээд л уйлаад л...ганц бас кино ч үзээгүй юм байна. Зүгээр л интернетээс зураг үзээд уйлсан. Тэрнээс өмнө хамт амьдардаг найзыгаа ээжээсээ хацсан гэдгийг сонсоод эхэлж уйлсан. Харин хоёр хоногийг өмнө авга ахыгаа хүнд өвдөөд найдваргүй гээд эмнэлэг хүлээн аваагүйг сонсоод уйлсан. Усан үүл шиг асгараад л...
Энэ амьдрал чинь тэр чигээрээ нулимас юм байна ш дээ.
Дөнгөж сая "Уншигч" (The reader) гэдэг киног үзээд жаал уйллаа. Ханна гэх шоронгийн харгалзагч эмэгтэйн тухай. 2008 онд анх гараад кино наадмын их л олон шагнал авч байсан санагдана. Тухайн үед дутуу үзсэн юм шиг ээ. Энэ удаа үзэхдээ ямар их өрөвдөж сэтгэл өмөрвөө.Ийм зүйл амвдралын захаар л хөвөрч байдаг гэхээр ямар ч хэцүү юм бэ дээ.
Хүний сэтгэл гэдэг ямар ч сонин зүйл юм бэ.
Хэдий кино ч гэсэн ийм амьдрал байсан. Нэгээр ч биш түм бумаараа, өнгөрсөнд ч одоод ч энэнээс илүүгээр байсан, байгаа, байх ч болно. Кино зохиолч хэдий зохиосон ч ямраар ч илэрхийлж яаж ч зохиж бичисэн бүтээлийн цаана бодит үнэн, бас өрнөж өнгөрсөн түүх өчүүхэн төдий ч шингэсэн байдаг. Би үүнтэй хэнтэй ч маргахгүй. Элэгдэж эмтэрдэггүй хайр, зүрх сэтгэлийг уран сайхнаар ингэж миний нус нулимсыг сугартал илэрхийлэх гэж. Би мэдрээгүй бас хараагүй магадгүй анзаарахгүй байх байсан амьдралын утга учир болох хүний дотоод сэтгэлийн олон мөчир салаа бүрийг анзаарч байна.
Хамт амьдардаг охин маань Африкийн Бенин гэдэг улсын охин. 3 сарын өмнө ээж нь өвдлөө гээд нутаг буцсан юм. Гэтэл саяхан 10-д хоногийн өмнө надруу залгаад миний ээж явчихлаа. Надад дахиж ээж маань ирэхгүй. Надад ээж байхгүй болчихлоо гээд уйлаад ярьсан. Эвий гурван жил ээжтэйгээ уулзаагүй байсан юм. Сэтгэл зүрхтэй хүн л болсон хойно хар шар ямар ялгаа байхав. Өрөвдөөд л байх юм..
Энэнээс үүдээд интернетээс африкийн улсуудын талаар сонирхлоо. Нөгөө Гайти улсын газар хөдлөлийн тухай харж бас л тавгүйтлээ. цааш орсоор "Нарны нулимас"(Tears of the Sun) киног бас үзлээ. Налжир улсад болж буй дотоодын босолго үймээн самууны талаарх кино. Зарим хүн яагаад тийм аймаар харгис байдаг байна аа. Хаанаас нь гардаг байна аа.
Ингэж бодохоор л амьдрал яг л хар цагаан өнгийн эргэдэг шоо юм байна. Бас баяр жаргал. Бас зүрх сэтгэл. Амьдралд тохиолддог зовлон шаналал хүнд хэцүү зүйл бүрийг би түүгээд бодоод үзээд байвал ер нь хэзээ ч инээхгүй дэг ээ. Зовлонг аз жаргал, нулимасны мөрийг инээд баясал угаадаг. Яг л нөгөө "хорвоо дэлхийд сайн хүн нь муугаасаа илүү. Тиймээс ч оршин тогтнодог" гэдэг үг шиг. Одоо харин гэгээлэг ч юм уу инээдмийн кино үзэхгүй бол хүнд бодлууд сэтгэл дээр минь чулуу шиг дараад болдгүй ээ. Дараагийн үзэх кино маань "sex and city"....
э

Бичсэн: ulaankaa | цаг: 21:16 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих