Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-15
Шүүгээнийхээ мухраас гаргачихаад...

 1454491893

Хүлээгээд л

Намрын хүйтэн бороо

Намайг хайр найргүй норгоход л

Би чамайг санаж эхэлсэн

Цэцэгтэй даашинзаа

Шүүгээнийхээ мухраас гаргачихаад

Цэцгийг нь дэлгэртэл

Би чамайг хүлээсээр

Чамтай шивнэлддэг бодлууд

Зүрхэнд минь

Аль хэдийн нахиалчихаад

Цааргалах ч чөлөө өгөлгүй

Зүүдийг минь эзэмдчихсэн

Бээрсэн гараа

Чиний амьсгалд ээх гээд

Бээлийнээсээ сугалаад

Өчнөөн хонож байна

Цав цагаан шувуу

Үсний минь үзүүрийг сүлжих гээд

Цахилж одсон чамайг бас л хүлээн

Модны мөчир доор унтаж байгаа

Шумуул хүртэл

Халуун цусанд минь амилах гээд

Шошгоо зүүсээр ирэх

Чиний ээлжийг хүлээж байгаа

Үзэгнийхээ үзүүрт

Чамайг би аргамжчихаад

Өвөл намар хоёроос

Үргэлж чамайг нэхсээн

      Хүлээж ханалаа тэсэхгүй нь

     Хормойгоо дэвсэн өөрийг чинь угтая

     Чамайг болзоонд урьж байна

     Хурдан ир хавар минь


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax