Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-16
Амьдрал олон өнгөтэй
Амьдрал олон өнгөтэй
Домог болсон
Долоон өнгөнөөс ч их
Хэнч хараагүй
Тийм содон өнгө
Хэнч харж чадахгүй
Надаас бусад нь
     Хамгийн тэнэг нь
     Тэр өнгө
     Яг чамтай адил
     Хамгийн инээдтэй нь
     Тэр гэж хэн болохыг
     Би ерөөсөө мэдэхгүй
Цорын цанц үнэн нь
Би тэр өнгийг зохиосон
Золиос болгон
Час улаан өнгө нэмснээ л санаж байна
     Чамд уусаагүй хэн ч
     Тэр өнгийг мэдрэхгүй
     Харамсалтай нь
     Хэн ч над шиг
     Чамд уусаж чадахгүй
Чихэр шиг өнгийг
Чи амтлаад дуусгачихсан
Чинжүү шиг өнгийг
Би зохиосоор уйдчихсан
     Амьдрал олон өнгөтэй
     Яг миний солиорол шиг...

     



Сэтгэгдэл:


unheer goy yum bichij bndaa , naizaa
Бичсэн: Зочин цаг: 23:31, 2012-02-27 | Холбоос | |


ирмэх
Бичсэн: Зочин цаг: 23:31, 2012-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax