Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-06-04
Дүлий өдөр
13346657_1164825463548468_2876217306008600909_n
Дэлхий чи өнөөдөр юунд
Дүв дүлий оргино вэ
Дэрчийтлээ гурван шөнө асгарч
Хормой нь далдарч амжаагүй
Нөмгөн борооноос өөр чимээ
Надад юунд үл илгээнэ вэ

Нэвширтлээ норсон моддын навчис
Нулимсаа даахгүй миний өөдөөс өлийж
Нэгэн цагт ч одоо ч тэр
Эзэн үгүй тэнүүчлэх
Өрөвгөр жаахан гөлөг л
Өсгий түрийгээр минь шиншлэн гүйнэ

Орчлон чи энэ бид хоёрыг л
Амьсгал гэж үлдээсэн юм шиг
Он цаг хүртэл бас
Дүлийрээд зогссон мэт
Ажин түжин 

Айх айдас ч бас
Өнгөрч одсон мэт санагдав
Дэлхий чи юунд надад
Ийм дүлий хандана вэ

Шалбаагт норсон
Шаахайны минь мөр
Хэний ч өмнө үлдэхгүйд
Шаргал өнгөтэй түрүү жилийн
Өвлийн модод
Өнгөө өөрчлөөд
Өнөөх л янзаараа саглайж байгааг
Сая л нэг эргэж харан анзаарах
Тийм гөлрөмтгий
Таг дүлий өдрийг
Дэлхий чи юунд
Өнөөдөр надад илгээв






Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax