Шаагиад шараад урсаад ллл
Мөндөр шаагиад л, үер урсаад, мөдхөн юу ч болоогүй мэт нар гараад төд удалгүй дахин үүл хуулиран эргэлдээд л....Энэ л миний эх орон гэж байгаан.
Нэг сар блогоо ерөөсөө л шоодчихсон. Энэ сайхан нутагтаа ирэх гээд завгүй байсан юм чинь аргагүй ш дээ гэж өөрийгөө өмөөрчихье. Гоё байна өө. цаанаа л нэг сэтгэл зөөлрөөд. Сэтгэлд хоногшсон танил дүр төрх, гэр бүл найз нөхдийн орчинд хөлбөрөөд л...
Баярлаад ч тэр юм уу толгойд шүлгийн мөрүүд ч тогтож азнахаа байчихаж. Урсаад л арилаад д байх. би өөрөө аргамжиж дийлэхгүй..... Тэгсэн мөртлөө хаяа сэтгэлд гунигийн манан хаяа татаад байх шиг. Хэсэг хугацаанд аж төрж амьдарч, ижилдэн дассан найз нөхдөө ирсэн хойноо бас санаж үгүйлээд. эргэж уулзахгүйгээр ирсэн гэж бодохоор ингэж эмзэглээ юм болов уу.
Наадам болох гээдп л хотоор хөл хөөр ихтэй байна өө. Зам битүү түгжээ таглаа. надаас бусад нь үүнд уурсаж цухалдаж байх шиг...за нэг иймэрхүү дээ. ямар ч гэсэн би Монголдоо ирсэн болой...

Бичсэн: ulaankaa | цаг: 18:07 |
Өрөөлд хүргэх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих